Epop

Дотоод код
cpr-265/70/r17-sc
Давуу тал
Америк чанар Бартаат замд туршигдсан (offroad)
Хэрэглээний үнэ цэнэ
Аюулгүй жолоодлого - ЯВАХ, ЗОГСОХ


Яагаад энэ бүтээглэхүүнийг хэрэглэх вэ

Цастай зам дээр 2.4 метр, мөс тогтсон зам дээр 3.6 метрийн өмнө зогсохоор бүтээгдсэн.

1. Дэлхийн өнцөг булан бүрт өвлийн хамгийн хүнд нөxцөлд туршигдсан

2. “SNOW GROOVE” технологи. Хажуу талын хээн дээрх шүднүүд нь цасыг тогтоож, цааш явахад түлхэц, зогсох үед тулгуур болдог

3. Замын нөхцөл байдал хүндрэх үед илүү уян хатан, тогтвортой байхаар бүтээгдсэн

4. Дугуйн хадаас суурилуулах боломжтой.

Хэнд
Том оворын жийп автомашинаар өвлийн улиралын хатуу ширүүн нөхцөлийг давдаг жолооч нарт зориулав. Цастай, мөстэй, замд ашиглавал тохиромжтой.
Хэрхэн ажилладаг

1. Зөөлөн дугуй учир Машины явдал зөөлөрнө

2. Snow Groove технологиор хийгдсэн, цастай, мөстэй замд барьцалдах чадвар илүү

Хэрэглээний заавар

Автомашиндаа үйлдвэрлэгчээс зөвөлсөн таарах дугуйг сонгон мэргэжлийн газарт солиулах.

Анхаарах зүйл: * Дугуйны хийг 7-30хоногт шалгаж байх

Хадгалалт: Чийгшилийг алдагдуулахгүй битүү уутанд хийж босоогоор нарны шууд тусгал тусахгүй газарт хадгалах.

Давтамж
Дугуйны хээний элэгдэл 70%-аас доош буюу хээний гүний хэмжээ 1.6-2мм-ээс дотогш орсон тохиолдолд.
Бүтээгдэхүүн үүссэн учир шалтгаан
Анхны резинэн дугуй 19-р зууны дунд үед зохиогджээ. Гэвч тухайн үед дан резинээр хийгддэг байсан ба энэ нь маш хатуу, уян биш улмаас замын үед тухгүй, донсолгоотой байдлыг бий болгодог байлаа. Харин 1845 онд Шотландад Роберт Томпсон дотроо хийтэй, гадаргуу нь резин болон савхинаас бүрдсэн дугуйг бүтээн анхны резинэн дугуй үүсжээ. Дэлхийн анхны өвлийн дугуй 1934 онд Финландад үйлдвэрлэгдсэн. Анхны зориулалт нь ачааны машинд ачаагаа цаг хугацаандаа хүргэхэд туслах байсан ба хэдэн жилийн дараагаас зорчигч машинуудад зориулагдан үйлдвэрлэгдсэн.
Бүтээгдэхүүн үүссэн түүх
АНУ-н 4 дэх том дугуй үйлдвэрлэгч Cooper tire and Rubber Company нь дэлхийн топ 10 дугуй үйлдвэрлэгчдийн нэг. 1914 онд хүргэн ах дүүс болох John F.Schaefer, Claude E.Hart нар M and M Manufacturing Company-г худалдан авснаар уг компаний эхлэл тавигдсан юм. Дэлхийн 2-р дайны жилүүдэд уг компани хөвөгч онгоц, усны хамгаалалттай цүнх, өнгөлөн далдлах хэрэгсэл, хийлдэг завь, танкны урхи зэргийг холбоотны армид нийлүүлжээ. Одоо Cooper Tire and Rubber company нь жилийн 2.75 тэрбум долларын орлого олдог, дэлхий нийтээр 9000 гаруй ажилчинтай Хойд Америкийн шилдэг 5 дугуй үйлдвэрлэгч компаний нэг нь билээ.

Орлох бүтээгдэхүүнүүд

Орлогдох бараа текс:
BFGoodrich, Nankang, Michelin

Cross Sell Бүтээгдэхүүнүүд

Cross Sell текс болон линк:

1. Тэнхлэг тохиргоо

2. Блансровка тохиргоо

3. Дугуй өнгөлөгч

4. Дугуйн компрессор