Дотоод код
m-cf-80
Давуу тал
Австрали чанар
Хэрэглээний үнэ цэнэ
Offroad аяллын анд


Яагаад энэ бүтээглэхүүнийг хэрэглэх вэ
Хаана ч явсан мах, хүнс хөлдөөж хадгалах зориулалттай 40 литрийн хөлдөөгч. Мотор доргио чичиргээнд тэсвэртэй.
Хэнд
Машинаар аялал зугаалгаар явах, зусланд гарахад зориулав.
Хэрхэн ажилладаг
Гэрийн хөлдөөгчтэй адил зарчмаар хөргөлтийн фероныг гуурсаар гүйлгэж дотор хэсгийг хурдан хөргөнө.
Хэрэглээний заавар

Гэрийн хөлдөөгчийн адил эхлээд хоосон ажиллуулж дотор хэсгийг нь цантуулсны дараа мах, хүнсээ хийнэ.

Аккумуляторыг нам суулгахгүй байх горимтой тул аккумуляторын цэнэг багасгах үед автоматаар унтарна.

Анхаарах:

* Моторын хөргөлтийн сэнсний салхивчыг таглахгүй байх

* Их тоос шороо бохирдол орохооос сэргийлэх

Давтамж
Аялал зугаалга, зусланд гарахад гээд хэзээ ч хэрэглэж болно.
Бүтээгдэхүүн үүссэн учир шалтгаан
Baltzar von Platen болон Carl Munters гэх хоёр Швед инженерээр суралцдаг оюутнууд 1919-1922 онд хөргөх төхөөрөмж зохион бүтээхээр зориг шулуудаж ээ. Тэдний төхөөрөмж нь ямар ч хөдөлдөг эд ангигүй, мөсгүй, шахалтын компрессоргүйгээр хөргөх тасалгааг бий болгов. Энэ нь дэлхийн анхны хөргүүр болж байсан юм.
Бүтээгдэхүүн үүссэн түүх
1968 онд Electrolux группын харъяанд Dometic брэнд бий болсон. Тэд байнгын аялж байдаг жолооч нарт зориулсан өөрсдийн бүтээгдэхийг зохион бүтээж, санал болгож байлаа. Харин 2015 оноос нээлттэй хувьцаат компани болж үйл ажиллагааг илүү өргөжүүлэв. Тэд BMW, MAN, Mercedes-Benz, Volvo зэрэг машины үйлдвэрийн хөргүүрийн нийлүүлэгчээр ажилладаг.
Өргөмжлөл, гэрчилгээ, сертификат
TS 16949, ISO 9001/9002, VDA 6.3 ISO 9001 нь бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт юм. ISO/TS 16949 нь ОУ-ын автомашины холбооноос гаргасан ISO 9001-д тавигдах нэмэлт шаардлага юм. VDA 6.3 нь Германы авто үйлдвэрлэгчийн процессийн хяналтыг сайжруулах стандарт юм.