Дотоод код
k-cs1-16l
Давуу тал
Аеродинамикаар даралтыг сайжруулсан
Эрсдэл
Суурилуулахдаа цонх уруу харвахаас сэргийлэх, түгжээг орсон эсэхийг сайн шалгах
Хэрэглээний үнэ цэнэ
Үзэгдэх орчинг сайжруулна


Яагаад энэ бүтээглэхүүнийг хэрэглэх вэ
Автомашины ослын шалтгаанын 96,5% нь Жолоочийн буруугаас үүнээс үзэгдэх орчин хязгаарлагдсан үед нийт ослын 50% үйлдэгдсэн байдаг.
Хэнд
Шил арчигч муудаж, салхины шилийг бүрэн гүйцэд арчихгүй байгаа автомашинд зориулав.
Хэрхэн ажилладаг

Машинд таарах хэмжээгээр сонгон авч машиндаа суурилуулна. 

Жигд даралтаар арчиж, цэвэрлэнэ

Хэрэглээний заавар

Муудсан шил арчигчийн оронд сольж суурилуулна. Хосоор нь солино.

1. Хуучин резинийг гарнаас салгана /гарыг босгож тавьж үлдээхгүй, суурийн үзүүрт жийрэг тавьж шил рүү харвалтаас сэргийлэх/

2. Өөрийн автомашинд тохирох стандартын дагуу сонгоно.

3. Жолооч талд уртыг зорчигч талд богино байрлалтайг нь хийнэ.

4. Шил арчигчаа ажиллуулж шалгана. /Шил арчигчийн шингэнтэй хамт ажиллуулвал илүү тохиромжтой/

Давтамж

Шил арчигч зураас гаргах, тасалдаж арчих, дуугарах зэргээр шилийг муу цэвэрлэж байвал сольж суурилуулна.

Бүтээгдэхүүн үүссэн учир шалтгаан
1903 онд Мэри Андерсон гэх эмэгтэй "Цонх цэвэрлэгч төхөөрөмж" гэх анхны патентыг авч байсан боловч тэрээр бүтээлээсээ нэг ч зоосны орлого олоогүй юм. Түүний бүтээсэн арчигч нь гар ажиллагаатай арчигч байсан бөгөөд энэ нь хүмүүсийг ашиглахад хүндрэл учруулж байжээ. Арчигч систем нь арчигч ир, гар, холбоос, моторуудаас бүрддэг. 1960 он хүртэл машины шил арчигч нь нэг л хурдаар арчдаг, унтраах, асаах гэсэн товчлуураар удирдагддаг, Ford, Chrysler зэрэг автомашины үйлдвэрүүд бүх салхины шил арчигч нь зөвхөн асаах, унтраах системтэй байв. 1967 онд коллежийн сургуулийн багш, зохион Роберт Кернс шил арчигчийн энэ нь ажиллагааг муу гэж үзэн ХУРДНЫ ЗАВСАРЛАГААТАЙ АРЧИГЧИЙН СИСТЕМ-г зохион бүтээж патент авахаар хөөцөлдөж эхлэв. Тухайн үед Форд компанитай хамтарч байсан ч хэлцэл нь эцсийн мөчид бүтэлгүйтсэн. Үүнээс болж Форд компанитай оюуны өмчийн зарга үүсгэжээ. Бүхэл бүтэн 12 жилийн турш үргэлжилсэн шүүхийн маргааны эцэст тэрээр Форд Мотор Компанийг ялж нөхөн төлбөрөө гаргуулж авч чадсан.
Бүтээгдэхүүн үүссэн түүх
CAP компани нь 1995 онд Самсун нэртэйгээр машины аюулгүй, таатай байдлыг хангах зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан ба 2003 онд дэлхийн зах зээлд САР нэрээр үйлдвэрлэл явуулах болсон юм. Мөн түүнчлэн САР нь үйлдвэртээ тэргүүлэгч компани ба Солонгост 1-т , дэлхийд 5-т орох шил арчигч үйлдвэрлэгч юм.