Epop

Дотоод код
tjm-650av282alds
Давуу тал
Австрали чанар
Хэрэглээний үнэ цэнэ
Offroad аяллын анд


Яагаад энэ бүтээглэхүүнийг хэрэглэх вэ
Автомашины явдлыг зөөлөн болгож, аливаа саад тотгор дээр савагдхаас сэргийлэх
Хэнд
Ланд круйзер 200 загварт зориулсан хойд амортизатор
Хэрхэн ажилладаг
Донсолгооноос ирэх доргилтыг өөртөө шингээж явдлыг зөөлөн байлгах
Хэрэглээний заавар
Суурилуулж дуусаад байнгын хэрэглээнд тань бэлэн
Бүтээгдэхүүн үүссэн учир шалтгаан
Анх 1898 онд Францын дугуйчин J.M.M. Траффоут унадаг дугуйгаа амортизатортой болгосноор автомашин дахь энэ эд ангийн үүсэл тавигдсан гэж үзэж болно. Машин үйлдвэрлэхтэй зэрэгцээд түүнийг жолоодоход амар байх (хэвтээ чиглэл), сууж явахад донсолгоогүй байх (босоо чиглэл) асуудлуудыг шийдэх гарцыг хайсаар байсан. Анхны амортизатор 2 гарыг боолтоор холбож дунд нь үрэлтийн диск хийсэн хийцтэй байсан. Үрэлтийг эсэргүүцэх чадварыг харин боолтыг нь суллах, чангалах замаар шийдсэн байдаг. Өнөөдрийн энэ амортизатор нь хүчтэй түлхэлтийг зөөлрүүлэх, шингээхийн тулд хийгдсэн механик эсвэл гидралик төхөөрөмж юм. Энэ нь кинетик энергийг өөр энергийн төлөв рүү хувирган сарниулах замаар ажилладаг.
Бүтээгдэхүүн үүссэн түүх
Аялал, адал явдалд дуртай Австралийн 3 найз Lloyd Taylor, Cliff Jones, Stever Mollenhauer нар VW цох болон Ford пикап машиныг өөрсдийн гараар хийсэн тоноглолоор хуяглаж замд гарчээ. Замын хүнд нөхцөлд түүний тоноглолгүй машин олон эвдрэл гэмтэлтэй болж маш том сургамж авчээ. Үүнээс санаа авсан тэд 4WD машины туулах чадварыг нэмэгдүүлэх эд ангийг үйлдвэрлэх санаагаа олсон байдаг. Ингээд 1973 онд анхны брэндийг өөрсдийн нэрний эхний үсгээр TJM нэртэйгээр үүсгэн байгуулж өдгөө дэлхийн 40 гаруй оронд худалдаалж байна. TJM брэндийн амортизатор нь хатжуулсан ган гадаргуутай, хэт агшилт хэт суналтад онцгой тэсвэртэй бөгөөд илүү бат бөх, удаан эдэлгээ, тав тухтай зөөлөн явдлыг танд мэдрүүлнэ.
Өргөмжлөл, гэрчилгээ, сертификат
ISO / TS 16949, ISO 9001, ISO 14001, OHSAS 18001 ISO 9001 нь бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт юм. ISO 14001 байгаль орчны удирдлагын системийн ОУ-ын стандарт. ISO/TS 16949 нь ОУ-ын автомашины холбооноос гаргасан ISO 9001-д тавигдах нэмэлт шаардлага юм. OHSAS 18000 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны стандарт юм.

Up Sell Бүтээгдэхүүнүүд

Up Sell текс болон линк:
ARB BP51

Cross Sell Бүтээгдэхүүнүүд

Cross Sell текс болон линк:
TJM пүрш, доод хамгаалалт